Ньюбаланс Аудит ХХК нь Монгол Улсын Сангийн яамнаас аудитын үйлчилгээг эрхлэх зөвшөөрлийг авсны дагуу 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид аудит хийх явцдаа Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС) болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС), Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт(УСНББОУС), Аудит, Баталгаажуулалтын Олон Улсын Стандарт (АБОУС)- уудын хүрээнд ажил үйлчилгээг үзүүлж байна.
Аудит, баталгаажуулах үйлчилгээнд:
- Санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулах
- Санхүүгийн тайлангийн нягтлах гэрээт ажил
- Төрийн өмчит, төсвийн санхүүжилттэй байгууллагын санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ
- Төрийн бус, ашгийн бус байгууллагын санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ
Аудитын үйлчигээ хэнд хэрэгтэй вэ?
- Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд
- Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлд
- Тендер, худалдан авах ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагууд
- Шинээр зээл, хөрөнгө оруулалт авах гэж буй аж ахуйн нэгж байгууллагууд
- Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд
Аудит хийлгэх нь ямар ашигтай вэ?
- Нягтлан бодох бүртгэлийн алдааг олох боломж
- Санхүүгийн тайлагналын материаллаг алдааг залруулах боломж