А. Нягтлах гэрээт ажлын тайлан хэнд хэрэгтэй вэ?
- Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд.
- Санхүүгийн тайландаа шинжилгээ хийлгэж үнэн зөв, уялдаа холбоотой гарсан эсэхийг шалгуулахыг хүссэн байгууллагууд.
Б. Нягтлах гэрээт ажлаар доорх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
- Нягтлах гэрээт ажлын тайлан гаргах
- Нягталсан санхүүгийн тайлан
- Санхүүгийн тайлангийн нэмэлт тодотголууд,
- Нэмэлт тодотголд хийсэн шинжилгээ тайлбарын хамт
- Гэрээт ажлын явцад залруулга хийгдсэн бол түүний жагсаалт
- Удирдлагад хүргэх захидал
В. Нягтлах гэрээт ажил хийхэд дараах материалууд шаардлагатай.
- Санхүүгийн тайлан тодруулгын хамт /тамга тэмдэгтэй хэвлэснээр/
- Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбар PDF/
- Харилцах дансны үлдэгдлийн баталгаа /Банкны тамгатай хуулбар PDF/
- Гүйлгээ баланс, ажлын хүснэгт /Excel файлаар/
- Ерөнхий журнал /Excel файлаар/
- Татварын тайлангууд /Баталгаажсан хувь PDF/
- НДШ-ийн тайлангууд /Баталгаажсан хувь PDF/
- Өмнө нь аудит хийлгэж байсан бол хамгийн сүүлд хийлгэсэн аудитын тайлан.
/Жич: Дээрх тайлангуудыг санхүүгийн тайлантай тулгаж шалгана.
Тайлбар: Нягтлах гэрээт ажил хийх үед: Хүснэгт Б-д заасан ажлууд хийгдэнэ. Байгууллага дээр очихгүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгахгүй тул аудитын үйлчилгээг бодвол өртөг багатай, хурдан хугацаанд хийгддэг, санхүүгийн тайланд дунд түвшний баталгаа өгдөг.