КОМПАНИЙ ТУХАЙ

ТАНИЛЦУУЛГА:

“Ньюбаланс-Аудит” ХХКомпани нь Монгол Улсын Сангийн сайдын 1997 оны 12-р сарын 05 -ны өдрийн 413 тоот тушаалаар Хөвсгөл аймагт анх “Хөвсгөл- Аудит” БХНөхөрлөл нэртэй 2 гишүүнтэй үүсгэн байгуулагдаж улмаар 2001 оны 06-р сарын 25-ны өдрийн 182 тоот тушаалаар Хөвсгөл-Аудит ХХК болон хариуцлагын хэлбэрээ өөрчилж, Аудитын тухай болон НББ-ийн тухай хуулиуд, АОУСтандарт, НББОУСтандартыг нэвтрүүлэх сургалт, мөн санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаад олон улсын стандартын түвшинд хүрсэн үйл ажиллагааг явуулах, компаниа өргөжүүлэх зорилгоор 2004-онд Улаанбаатар хотод шилжиж нэршлээ “Ньюбаланс-Аудит” ХХК болгон өөрчилж 25дахь жилдээ санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээ үзүүлж байна. Манай компани үндсэн аудитор 4, чанарын менежер 1, аудиторын туслах 2, менежер 1, нягтлан бодогч 1 нийт 9 орон тоотой ажилладаг ба боловсон хүчний 50% нь мэргэжлээрээ 30-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай аудиторууд ажилладаг.