НЯГТЛАХ ГЭРЭЭТ АЖИЛ

А. Нягтлах гэрээт ажлын тайлан хэнд хэрэгтэй вэ?

  1. Жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж харьяа дүүргийнхээ төрийн санд тушаах шаардлагатай байгууллагууд.
  2. Санхүүгийн тайландаа шинжилгээ хийлгэж үнэн зөв, уялдаа холбоотой гарсан эсэхийг шалгуулахыг хүссэн байгууллагууд.

 

Б. Нягтлах гэрээт ажлаар доорх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  1. Нягтлах гэрээт ажлын тайлан гаргах
  2. Нягталсан санхүүгийн тайлан
  3. Санхүүгийн тайлангийн нэмэлт тодотголууд,
  4. Нэмэлт тодотголд хийсэн шинжилгээ тайлбарын хамт
  5. Гэрээт ажлын явцад залруулга хийгдсэн бол түүний жагсаалт
  6. Удирдлагад хүргэх захидал

 

В. Нягтлах гэрээт ажил хийхэд дараах материалууд шаардлагатай.

  1. Санхүүгийн тайлан тодруулгын хамт /тамга тэмдэгтэй/
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулбар/
  3. Гүйлгээ баланс, ажлын хүснэгт /Тамга тэмдэгтэй хэвлэснээр/
  4. Ерөнхий журнал /Файлаар/
  5. Татварын тайлангууд /Баталгаажсан хувь/
  6. НДШ-ийн тайлангууд /Баталгаажсан хуулбар хувь/
  7. Өмнө нь аудит хийлгэж байсан бол хамгийн сүүлд хийлгэсэн аудитийн тайлан.

/Жич: Дээрх тайлангуудыг санхүүгийн тайлантай тулгаж шалгана.

Тайлбар: Нягтлах гэрээт ажил хийх үед: Хүснэгт Б-д заасан ажлууд хийгдэнэ. Байгууллага дээр очихгүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгахгүй тул аудитын үйлчилгээг бодвол өртөг багатай, хурдан хугацаанд хийгддэг, санхүүгийн тайланд дунд түвшний баталгаа өгдөг.