МЭНДЧИЛГЭЭ:

Ньюбаланс-Аудит ХХК-ний  цахим  хуудсанд  зочилж  буй танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай компани нь 1997 оноос Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт болон Аудитын Олон Улсын Стандартыг  нэвтрүүлэх, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, компаний засаглалыг сайжруулах замаар хувийн компаниуд,  төрийн  болон  төрийн   бус  байгууллагуудын  бүртгэл  санхүүг  Олон Улсын Стандартын түвшинд хүргэх, аудитын хөгжил төлөвшилд манай хамт олон хувь нэмэрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч,  захиалагч  аж  ахуйн  нэгж байгууллага, хөрөнгө оруулагч, хувьцаа   эзэмшигч  та   бүхэнд  чин   сэтгэлийн  мэндчилгээ  дэвшүүлэхийн  ялдамд цаашдын бизнесийн  ажил үйлсэд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.